Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Дулааны цахилгаан станцуудад ажиллалаа

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Дулааны цахилгаан станцуудад ажиллалаа Эрчим хүчний эх үүсвэрүүд болох “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өвлийн их ачааллын горимд шилжжээ. Өчигдрийн байдлаар (2017.11.06)дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 25 зуух, 21 турбин  ажиллаж байсан бөгөөд17 зуух,  5 турбин бэлтгэлд байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд танилцуулав.

2017-2018 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээнд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК болон Амгалан дулааны станц ажиллаж байна. Тухайлбал, “ДЦС-2”,“ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “ДЦС-4” ТӨХК-ийнтөлөвлөсөн 44 ажлаас 39 нь 100% хийгдэж, “МОНР-10” төслийн хүрээнд 7-р зуух, ТГ-3-ын ажлууд хийгдэж байна. Графикийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30 гэхэд бэлтгэлд орно гэдгийг Ерөнхий инженер Б.Дашдаваа танилцууллаа.Станцуудын гол түүхий эд болох нүүрсний хангамж хэвийн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 96-98 хувьтай байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр (2017.11.07)“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК ,“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-т болон “Эрчим хүчний зохицуулах хороонд”ажиллалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49269
0 эможи
keyboard_arrow_up