ФОТО:МҮЭХ-ны XXII их хурлаараа стратеги, дүрмээ хэлэлцүүлж, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ сонгоно
2017 оны 11 сарын 08
МҮЭХ-ны ээлжит XXII их хурал өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг их хурлаар МҮЭХ-ны удирдлагуудын өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайланг сонсч, тус холбооны стратеги, дүрмийг хэлэлцүүлж байна. Мөн МҮЭХ-ны Хяналтын хорооны илтгэл, Санхүү, аж ахуйн газраас хийсэн ажлын тайланг сонсч үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.
Маргааш болох хурлын үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ажээ. МҮЭХ-ны их хуралд орон нутаг, нийслэлийн 36 гишүүн байгууллагын 285 төлөөлөгч оролцож байна.
ОТО
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49309
0 эможи