Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Цагаачлалын албанаас шалгалт хийж байна

2017 оны 11 сарын 08

БНСУ-д 2017 оны 11-р сарын 7-ны өдөр Свон хотын Цагаачлалын алба зэрэг холбогдох бусад 6-н байгууллага хамтран, 71-н хүний бүрэлдэхүүнтэйгээр хууль бус хөдөлмөр эрхлэлтийг илрүүлэх зорилгоор Кёнги аймгийн Ичон хотод байрлах нэгэн аж ахуйн нэгжид шалгалт хийж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй 191 гадаад ажилчинг илрүүлсэн байна.

Тус Улсын Цагаачлалын албанаас “Манай улсын иргэдийн ажлын байранд саад учруулж, хууль бус ажилчдыг хөдөлмөр эрхлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд цаашид байнгын шалгалт хийх болно” хэмээн албан ёсны цахим сайтаараа дамжуулж мэдэгдсэн байна.

Иймээс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол улсын иргэд дахин хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичиг буюу 3-н сарын бичгээ авсан хугацандаа ямар нэгэн хууль бус хөдөлмөр эрхлэхгүй байж, БНСУ-ын Хөдөлмөрийн Яамны харьяа Хөдөлмөрийн Биржээс санал болгосон албан ёсны ажлын байранд хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэхийг та бүхэндээ сануулж байна.

БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49321
0 эможи
keyboard_arrow_up