МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатарыг улируулан сонголоо
Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо (МҮЭХ)-ны 22-р Их хурал өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонголоо.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран ажиллахаар болсон байна.
МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооныхоо ирэх дөрвөн жилийн зорилт, хөтөлбөрөө батлахаас гадна ерөнхийлөгчөө сонгодог уламжлалтай.
Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцжээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар нэрээ дэвшүүлсэн юм. Санал хураалтын өмнө МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нэрээ татаж, Х.Амгаланбаатар, Б.Мягмар нар санал хураалтад оролцжээ.