ФОТО: 10 дугаар сувиллын цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг ШААРДАЖ байна “ХҮҮХЭД БҮР ТЭГШ ЭРХТЭЙ“
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар сувиллын цэцэрлэг, яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байранд өнөөдөр жагсаал хийлээ.
Эцэг эх, хүүхдүүдийн жагсаалаар тавьж буй шаардлагын талаар 10 дугаар цэцэрлэгийн нийгмийн ажилтан н.Энхбатаас тодруулахад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олон улсын стандартын дагуу бид зураг төслөө гаргасан. Тухайлбал, хүүхэд 1-2 давхарт гарахдаа заавал цахилгаан шат ашиглах, мөн хүүхдийг зөөх талбай боломжит хэмжээтэй байх ёстой.
Цэцэрлэг барих зардал маань улсын төсвөөс гарна гэсэн санал гарч байгаа нь сайшаалтай ч, бидний хүссэн хэмжээнд биш байна. Тиймээс бид өнөөдрийн жагсаалыг хийхэд хүрлээ.
Хууль давсан бодлого, хууль давсан санал гэж байхгүй учир төсвийг батлахаасаа өмнө саналаа эргэж харахыг бидний зүгээс хүсч байна" гэсэн юм.
Тус цэцэрлэгийн техник, эдийн засгийн үндэслэлийг 5.3 тэрбумаар тооцож, зураг төслөө гаргасан аж. Тухайн үед хотын дарга Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэж амлаж байжээ.
Амлалтын дагуу Нийслэлийн төсөвт 5.3 тэрбумыг суулгасан ч, улсын төсөвт 2.5 тэрбум буюу энгийн цэцэрлэг барих зардлаар санал оруулсан байна.
Гэрэ