Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2017 оны 11 сарын 10

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Image result for Төсвийн байнгын хороо хуралдлаа

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг  хийсэн юм. Улмаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар концессын асуудлаар “ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо концессын асуудлыг нягтлах үүрэг авсан. Ингээд 2,3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 42 концессын гэрээнээс Засгийн газар сонголт хийх эрхийг 2018 оны төсвийн төсөлд суулгасан. Гэтэл өмнөх Засгийн газар хассан” гэсэн байр суурь илэрхийлсэн бол С.Эрдэнэ гишүүн “Концессын гэрээгээ хэрэгжиж байгаа объект зөндөө байна. Нэгэнт төсвийн тэнцэл алдагдах гээд байгаа учраас цаашид ямар арга замаар шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49444
0 эможи
keyboard_arrow_up