Энэ сарын 19-нд Монгол-Хятадын АВТО ЗАМЫН боомтууд ажиллахгүй
2017 оны 11 сарын 10
Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ.
Энэ жил “Монгол бахархлын өдөр” 2017 оны 11 дгээр 19-ний өдөр тохиож байгаа. Тиймээс “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49452
0 эможи