Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн сүлжээнд ХЭЗЭЭ Ч байршуулж болохгүй 4 төрлийн мэдээлэл

2017 оны 11 сарын 11

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн ачаар дэлхий улам жижиг болсоор байна. Бид дэлхийн нөгөө захад болж буй үйл явдлыг зэрэг үзэж, тив алгасан хүнтэй танилцаж болдог болжээ. Гэхдээ үүнийг дагаад, ялангуяа Нийгмийн сүлжээний улмаас Хувийн нууц гэдэг том асуудал сөхөгдөх болов.

Учир нь нийгмийн сүлжээг ашиглаж байгаа хэрэглэгчид ихэнх тохиолдолд ямар мэдээллээ бусадтай хуваалцаж буйгаа тэр бүр ойшоодоггүй. Хаана байгаа, ямар цалин авдаг, хэнтэй амьдардаг гээд бүхнээ дэлгэж орхидог.

Судалгаагаар өсвөр насныхан энэ тал дээр хамгийн хайнга бөгөөд тэдний 92 хувь нь жинхэнэ нэрээ, 82 хувь нь төрсөн он, сар өдрөө, 71 хувь амьдардаг газраа олон нийтэд нээлттэй хуваалцжээ.

Тиймээс ямар төрлийн мэдээллийг хүмүүст нээлттэй үзүүлэх эсэх дээр хянуур байх хэрэгтэй. Ялангуяа ямар зүйлсийг бусадтай хэзээ ч хуваалцаж болохгүй талаар танд зөвлөж байна.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ/ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ

Цоо шинэ иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхтэй болсон гэдгээ бусадтай хуваалцах хүсэл танд байж магадгүй юм. Гэвч энэ төрлийн бичиг баримт дээр таны төрсөн он сар өдөр, нэр устайгаа бүтнээрээ байх бөгөөд хэн нэгэн этгээд буруугаар ашиглах аюул бий.

Зөвхөн өөрийн гэлтгүй бусад хэн нэгний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж хэрхэвч болохгүй.

ХҮҮХДИЙН ЗУРАГ

Интернетэд байршуулсан бүхэн үүрд хадгалагддаг гэдгийг та юун түрүүнд ойлгох хэрэгтэй. Яагаад та бусдын хүүхдийн зургийг байршуулдаггүй мөртөө, өөрийнхөө хүүхдийн зургийг байршуулах гэж?

Францад хэрвээ хүүхдийнхээ зөвшөөрөлгүйгээр зураг болон бусад мэдээллийг нь интернетэд байршуулбал 45 мянга хүртэлх еврогоор торгож, нэг жил хорих хууль батлагджээ. Магадгүй хачин сонсогдож болох хэдий ч хамгийн муугаар бодоход таны хүүхдийн зургийг хэн нэгэн Педофил нөхөр хадгалж авч байвал ямар байх вэ?

Судалгаагаар эцэг эхчүүд 5 нас хүрээгүй хүүхдийнхээ 200 орчим зургийг нэг жилд интернетэд байршуулдаг гэжээ. Тэгэхээр таны хүүхэд таван нас хүрэхэд 1000 гаруй зураг нь олон нийтийн сүлжээнд байршиж байх болно.

АЯЛЛЫН МЭДЭЭЛЭЛ

Аяллаар явах сайхан. Аялж буй газрын сонин сайхныгаа бусадтай хуваалцах ч гоё. Гэхдээ нэг асуудал бий. Хэр удаан хугацаагаар, хаашаа явж байгаагаа олон нийтэд мэдээлэх нь тийм ч зөв санаа биш юм.

Наад зах нь таны гэрт хулгай орох эрсдэл нэмэгдэнэ. Нийгмийн сүлжээний Public хэмээх тохиргоо бүхнийг бусдад дэлгэж байна л гэсэн үг. Тэгээд ч интернетээр танилцсан найздаа итгэх ямар баталгаа танд бий вэ?

Хэн ч нийтийн жорлонд дургүй, тэгээд өөрийнхөө хайртай хүмүүсийг, өөрийгөө байнга нийтийн жорлонд байна гээд төсөөл дөө? Public тохиргоогоо өөрчилж, зөвхөн найзууддаа, зарим зүйлсийг бүр зөвхөн өөрөө хардаг байхад ч гэмгүй.

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

Дансандаа орсон мөнгийг гайхуулж, бусдад хандивласан мөнгөө харуулахад заримдаа буруу биш байж болох юм. Гэхдээ таны хэдэн төгрөгтэй болсон, санхүүгийн бололцоо ямар байгаа зэрэг нь бусдад зарлаад байх зүйл биш.

Түүнчлэн дансны мэдээлэл гэдэг хулгайчдад том өгөөш болно. Зарчмын хувьд ганц таны дансны дугаарыг ашиглаж мөнгө авах боломжгүй. Гэхдээ мөнгө шилжүүлэх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
49466
10 эможи
keyboard_arrow_up