Татвар төлөгчдийн тооллого явагдаж байна
Татварын ерөнхий газрын даргын 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.
Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршиж буй ажээ.
Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм байна.
Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэх ажээ.
Тооллогод хамрагдах татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж дараах бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм байна.
Аж ахуйн нэгж, байгууллага бол
Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
Удирдлагын иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Хувь хүн бол
Иргэний үнэмлэх

Төвлөрсөн зах, худалдаа,үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлахтатвар төлөгч бол