Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжиж эхэллээ
Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” энэхүү Зөвлөх үйлчилгээний Техникийн туслалцаа /ТТ/-ны төслийг /ТА 9137-МОН/ Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” компаниас АХБ-аас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч хэрэгжүүлж байна.
Төслийн багаас зохион байгуулж буй “Суудлын бүсээ бүсэлцгээе” зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх компанит ажлын нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Авто тээврийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөллүүд оролцлоо.
Төслийн хүрээнд хамгаалах бүсний хэрэглээ, ач холбогдлыг үзүүлэн сурталчилах төхөөрөмжийг бүтээж түүнийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа сургалтын төвд хүлээлгэж өглөө.
Төслийн хүрээнд дараах ажлыг хийхээр төлөвлөөд байна.
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын “Цагаан ном”
2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
3. Замын хөдөлгөөний менежментийн чадавхи, хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг, боловсрол, ойлголтыг сайжруулах, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа компанит ажлын үр нөлөө, уялдааг сайжруулах дэмжлэг үзүүлэх.
4. Осол, хэргийн мэдээллийн сангийн менежментийн системийг боловсруулан, осол зөрчлийн талаархи тоон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах.
5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох төрөл бүрийн гарын авлага, сургалтын материал бэлтгэх.