Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд ТАНЫ бүрдүүлэх БИЧИГ БАРИМТ

2017 оны 11 сарын 15

Arslan.mn

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.
Иймд  татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд  дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан  хамтран ажиллахыг хүсэж байна.

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримт: Үүнд:
-Аж ахуйн нэгж, байгууллага бол
- Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
- Удирдлагын иргэний үнэмлэх
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
- Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
- Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Хувь хүн бол
- Иргэний үнэмлэх
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
- Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
- Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Төвлөрсөн зах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлах татвар төлөгч бол
- Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
- Удирдлагын иргэний үнэмлэх
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
- Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
- Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
49707
1 эможи
keyboard_arrow_up