Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллыг олгож эхэлснээс хойш ТАТВАРЫН ОРЛОГО огцом өсчээ

2017 оны 11 сарын 16

Image result for нөат

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны III улиралд 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Үндэсний статис­тикийн хороо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг жижиглэн худалдаа, цэвэр тат­вар, үйлчилгээний салбар өссөнтэй холбон тайлбарлалаа.

Оны эхний есөн сард дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарахад үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 7.2 хувиар, жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 17.2 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 19.5 хувиар, ялангуяа НӨАТ 48.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга гэсэн суурь салбарын үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэнгүй.

Татварын шинэ бодлого хэрэгжүүлж, НӨАТ-ын урамшууллыг олгож эхэлснээс хойш татварын бааз суурь, орлого огцом өссөн байна. Харин инфляц аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна.

Үүнд тээврийн бүлгийн үнэ 10.7, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8.9, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 9.2 хувиар өссөн зэрэг нь нөлөөлжээ.

Монголбанк инфляцыг найман хувьд барих зорилт тавьж байгаа ч эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед инфляцын өсөлт цаашид хурдацтай нэмэгдэх эрсдэл байгаа гэж шинжээчид үзэж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны III улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 мянган төгрөгөөр өсчээ.

Сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45.5 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.4 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэв. Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 мянган төгрөгөөр, зарлага ингэж өсөхөд үйлчилгээний болон бусад зарлага 69.6 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49784
0 эможи
keyboard_arrow_up