Уурхайн гүнээс нэг осолдогчийг гаргалаа
2017 оны 11 сарын 16
Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017.11.16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллаж байна.
Улмаар 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Одоогийн байдлаар уурхайн гүнд дахин нуралт үүссэн тул аврагчид уулын нуралтаас хамгаалах бэхэлгээг хийж, хоёр дахь осолдогчийг хайх ажиллагааг явуулж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49797
0 эможи