“Газар хөдлөлийн бичил мужлалын зураг” танилцуулах сургалт боллоо
Барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний дагуу салбарын норматив баримт бичгийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор Барилгын хөгжлийн төв, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Одон орон геофизикийн судалгааны төв хамтран салбарын инженерүүдэд зориулан “Барилгын эталон зураг” болон “Газар хөдлөлийн бичил мужлалын зураг” хэрэглэх талаар мэдээлэл өгөх, танилцуулах сургалтыг 2017 оны 11-р сарын 16-17-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхимд амжилттай зохион байгууллаа.
Эхний өдөр “Барилгын эталон зураг” танилцуулах сургалтанд ерөнхий хэсэг, барилга архитектур, ерөнхий төлөвлөгөө, барилга бүтээц, халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг, автоматик, холбоо дохиололын хэсэг тус бүрийг боловсруулсан зөвлөх инженер, архитекторууд мэдээлэл өгсөн ба 2 дахь өдөр ООГФСТ-өөс Дэмбэрэлдулам болон “Тулга проект” ХХК-н зөвлөх инженер Г.Тулга нар “Газар хөдлөлийн бичил мужлалын зураг”-ын талаар мэдээлэл танилцуулга хийв.
Тус сургалтанд холбооны гишүүд, хамтран ажиллагч байгууллагуудын инженерүүд зэрэг нийт 60 гаруй хүн оролцлоо.