“Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье“ аяныг эхлүүллээ
“Мастер групп” ХХК-ийн зүгээс 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үлгэр жишээ сайн бизнесийн байгууллагуудыг тодруулж, тэдний үүрэг оролцоог олон нийтэд таниулан сурталчилж, урамшуулах, улмаар бусад бизнес эрхлэгчдэд сайн бизнес эрхлэхийг уриалах зорилготой “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг санаачлан зохион байгуулж байгаа аж.
Тус компани 10 жилийнхээ ойн хүрээнд шат дараатай 4 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аян юм.
Энэхүү аяны хүрээнд “Амжилтын түүх” сэдэвт форум, Сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж, “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан, Гоё Гудамж төсөл зэргийг зохион байгуулах юм.
“Гоё гудамж” төсөл нь ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоолыг өөртөө агуулах юм байна.