Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Манай улс хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж эхэллээ

2017 оны 11 сарын 24

БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах -2017" төслийг хэрэгжүүлж дууссан байна.

Arslan.mn

 

Төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд хялбар, зөөврийн өндөр мэдрэгчтэй илрүүлэгч багаж юм.

Уг төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг.

Arslan.mn

Гар ажиллагаа болон арчдас цуглуулах хослосон ажиллагаа бүхий үр ашигтай, нэг удаагийн саваагаар ажилладаг.

 Энэхүү саваа нь ул мөрний хэсгүүдийг үр ашигтайгаар түүж авах, бохирдох эрсдэлийг багасгах болон хүний гарнаас дээж авахад зориулагдан хийгдсэн хамгийн тохиромжтой арга барил аж.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50179
0 эможи
keyboard_arrow_up