Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн иргэн “Арслант” архинд хорджээ

2014 оны 2 сарын 24

Нийслэлд өнгөрсөн бямба гаригт дөрвөн иргэн архинд хордож, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас баржээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. Нас барсан иргэд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалт, үйлдвэрлэлийн төвд амьдардаг бөгөөд хог түүж амьдралаа залгуулдаг байжээ. Урьдчилсан байдлаар дөрвөн иргэнийг “Арслант” гэх архинд хордсон болохыг нь тогтоогоод байгаа аж. 

“Амьдрах ухаан” төвд дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдлын байцаагч нарын мэргэжилтнүүдийн баг ажиллаж, үзлэг хийсэн бөгөөд хоол хүнс, усны дээжээс шинжилгээ авсан байна. Мөн тус байранд хоноглохоор ирсэн орон гэргүй хүмүүс хамгаалагч болон төвийн ажилтнуудад байсан архи, согтууруулах ундааг хураан аваад байгаа талаар албаныхан мэдэгдлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
502
0 эможи
keyboard_arrow_up