Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд
ОУХБ-ын 190-р зөвлөмжид аюултай ажлыг тодорхойлохдоо дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байдаг. Үүнд:
a. Хүүхдийг бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртүүлж болзошгүй ажил;
b. Газрын гүнд, усан доор, хэт өндөр, эсвэл хэт давчуу орон зайд явагдах ажил;
c. Аюултай машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах түүнийг гараар удирдах буюу хүнд ачаа бараа тээвэрлэх ажлууд;
d. Аюултай химийн бодис хэрэгсэл, үйл ажиллагаа буюу эрүүл мэндэд хохирол учруулахуйц температур, дуу чимээний түвшин, чичрэлт доргилт зэрэг эрүүл бус орчинд ажиллах ажлууд;
e. Уртасгасан цагаар, эсвэл шөнийн ээлжинд ажиллах, ажил олгогчийн байранд тодорхой шалтгаангүйгээр байрлуулж ажиллуулах зэрэг багтана.
Эх сурвалж: БГД-ийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэс