“Цагийн ажлын бирж”-д иргэд, оюутан залуус хандах боломжтой
2017 оны 11 сарын 28
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хэмжээнд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдтэй хамтран ажиллаж, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийгдэж буй томоохон ажлын нэг нь тэдэнд зориулсан төвлөрсөн “Цагийн ажлын бирж” юм.
Цагийн ажлын бирж нь багшийн дээдэд байрлах “Сонор плаза” төвийн 5 давхарт үйл ажиллагаагаа энэ сарын нэгнээс эхлүүлж, иргэдийг цагийн ажилд бүртгэх зуучлах, оюутны цахим карт олгох, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
50334
1 эможи