Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

2014 оны 2 сарын 25

           УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, говь талын 4-9 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
507
0 эможи
keyboard_arrow_up