Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс Европын холбооны ХАР ЖАГСААЛТАД оржээ

2017 оны 12 сарын 06

Европын холбооноос анх удаа татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалт гаргаж 17 бүсийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтад Барбадос, Өмнөд Солонгос болон Монгол улс хүртэл багтсан байна.

Жишээлбэл зарим орнууд гадаадын компаниудын корпорацын татварыг тэглэсэн байна

Үүнээс гадна өөр 47 улс татварын бодлогоо өөрчилж, Европын холбооны стандартад нийцүүлэхээр амласан бөгөөд тэдгээр орнуудыг “Ажиглалтын жагсаалт”-ад оруулжээ.

Харин саарал жагсаалтад Хонконг, Жерси, Бермуд болон Кейман арлууд, Швейцарь, Турк зэрэг орнууд орсон байна. Панамын баримтууд болон Диваажингийн баримтууд зэрэг компаниуд, хувь хүмүүс хөрөнгөө нууж, татвараас зайлсхийдэг тухай мэдээлэл ил болсонтой холбоотой ийм шийдвэр гарчээ.

Европын холбооны татварын албаны төлөөлөгч Пьерре Московичи “Эдгээр жагсаалтыг гаргасан нь тун чухал алхам юм. Гэхдээ Европын холбоо анх удаа ийм жагсаалт гаргаж байгаа учраас учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Тухайн улс орныг жагсаалтад оруулахдаа татварын бодлого хэр зэрэг нээлттэй байдаг, татварын хувь хэмжээ ямар байгаа болон бага татвартай болохоор бусад орнуудын татвараас зайлсхийх зорилгоор хүмүүс хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлсэн эсэх зэрэг нөхцөлд үндэслэсэн аж.

Жишээлбэл зарим орнууд гадаадын компаниудын корпорацын татварыг тэглэсэн байна. Европын холбооны гишүүн орнууд одоо энэхүү жагсаалтад орсон орнуудын эсрэг ямар арга хэмжээ авахыг шийдэх аж.

Хар жагсаалтад багтсан орнууд:

  1. Америкийн Самоа
  2. Бахрейн
  3. Барбадос
  4. Гренад
  5. Гуам
  6. БНСУ
  7. Макао
  8. Маршалын арлууд
  9. Монгол
  10. Намиби
  11. Палау
  12. Панам
  13. Сент Люси
  14. Самоа
  15. Тринидад ба Тобаго
  16. Тунис
  17. Арабын Нэгдсэн Эмират

Европын холбооноос хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгаас болж хүнд байгаа улс орнуудыг түр хугацаанд жагсаалтад оруулахгүй байхаар шийдсэн аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
50746
1 эможи
keyboard_arrow_up