Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөр”-т “Ариун цэврийн байгууламж” төсөл шалгарлаа

2017 оны 12 сарын 06

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөр” Чингэлтэй дүүрэгт 3 өдрийн турш үргэлжлэн амжилттай болж өндөрлөлөө. 

Тус сургалтууд болон Startup Weekend Ulaaanbaatar | Metropolis (Chingeltei) арга хэмжээгээр дамжуулан залуучуудад энтрепренершип, гарааны бизнесийн суурь мэдлэгийг хүргэх өөрсдийн бодож явдаг санаагаа бодит гарааны бизнес болгох боломжийг олгох зорилготой билээ.

  1. “Why entrepreneurship” лекц

Уг сургалтаар Энтрепренершип, Гарааны бизнесийн талаарх үндсэн ойлголттой, олон улс болон Монгол гарааны бизнесүүдийн жишээнүүдээс өөрсдийн амьдралд буй асуудлуудыг хэрхэн боломж болгох талаар тайлбарлсан. Уг лекцийг Startup Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч З. Билэгбаатар удирдан явуулсан.

      2.   “Загварчлах сэтгэлгээ” сургалт

Сургалт нь Stanford D.School-н үндсэн хэлбэрээр явагдсан бөгөөд эхлээд сургагч багш, чиглүүлэгч нь танилцуулга хийж, тус сургалтад хамрагдсан залуучууд хамтрагчаа олж, хоёр цагийг турш  хамтрагчийнхаа хүсэл, сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн өөрсдийн гараар бүтээл хийсэн юм. Сургагч багш болон чиглүүлэгч нар нь сургалтын турш хамт чиглүүлж ажилласан. Уг сургалтыг Startup Mongolia байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Б. Пүрэвсүрэн удирдан явуулсан.

      3.   “Бизнес Модель Хавтан” ашиглах сургалт

Гарааны бизнес, төсөл, санааг хамгийн хялбар, үр дүнтэй боловсруулах буюу тухайн бизнес хэрхэн явагдахыг тодорхойлдог Бизнес Модель Канвас-г хэрхэн амжилттай ашиглах талаар сургалтыг нийт 50 оролцогчдод зааж сургалаа. Тус сургалтанд оролцсон хүмүүс баг болон хуваагдаж нэг баг нэг канвас дээр сургагч багшийн хамт ажилласан.

Уг сургалтын Startup Mongolia байгууллагын менежер П. Дөлгөөн удирдан явуулсан.

Арга хэмжээ 3: “Startup Weekend Ulaanbaatar | Metropolis (Sukhbaatar) ”

54 цагийн дотор чадварлаг багууд бүрдэж, шилдэг санааг олон, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтаа босгон, компаниа байгуулах үйл явцыг багтаасан арга хэмжээ болох “Хакатон”-оос эцсийн бүтээгдэхүүн гарч, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байлаа ч оролцогчид бизнес санааг хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, баг бүрдүүлэх, хөрөнгө босгох гэх мэт бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авах зорилготой тус арга хэмжээг бид нийт 50 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулсан.

Шалгарсан багууд:

1 багийг шалгаруулан бэлтгэл хурдасгуурт хамруулан хүүгүй иргэн төлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. 

Тэргүүн байр:  Ариун цэврийн байгууламж (Эко нойл)

 

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50757
0 эможи
keyboard_arrow_up