Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 86 хувь нь тархиндаа гэмтэл авдаг

2017 оны 12 сарын 08

Дэлхий олон оронд автомашинаар зорчиход хамгаалах бүсийг зайлшгүй хэрэглэх ёстой гэж үздэг.

Олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаа болон туршлагаас үзэхэд автомашинаар зорчигчид хамгаалах бүсийг хэрэглэж хэвших нь ноцтой болон амь насанд аюултай осол гэмтлийг үлэмж бууруулдаг үр дүнтэй арга юм.

Өөрөөр хэлбэл амь насаа алдах болон гэмтэж бэртэх эрсдэлийн 50 орчим хувийг бууруулдаг байна.  

Хамгаалах бүс нь биед учрах гадны хүчийг бууруулаад зогсохгүй, хүний биеийг хөдөлгөөнгүй байлгаснаар автомашины эд ангиас бэртэж гэмтэхээс сэргийлдэг.

Мөн автомашинд зохих ёсоор зөв суугаагүйгээс ослын үед ноцтой гэмтэж болно. Тийм учраас суудлын түшлэгийг нуруугаараа налж, эгц урагш харж, хөлөө бүтэн улаар нь доош тавьж суух хэрэгтэй. Урагш наалдаж эсвэл суудлын ирмэгт сууж явах нь осолтой.

Манай улсын хувьд 2013-2016 онд зам тээврийн осол, хэрэгт өртсөн нийт жолооч, зорчигчдын хамгаалах бүс хэрэглэсэн байдлаас үзвэл 68 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 16 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16 хувь нь тогтоогдоогүй байна.

Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч болон бүх зорчигчид мөн улс хооронд, хот хоорондын тээврээр зорчиж буй иргэдийн, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зөрчлийг бууруулах, таслан зогсоох, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэх зорилгоор энэ оныг дуустал “Хамгаалах бүс” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50882
2 эможи
keyboard_arrow_up