“Цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн бүтээмж тооцох аргачлал, чиг хандлага, Хөдөлмөрийн эдийн засгийн үндсэн ойлголт, ажлын байрны шинжилгээ, үнэлгээ зэрэг ойлголтыг түгээх зорилгоор “Цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх” сургалт зохион байгууллаа. Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 аж ахуй нэгжийн Хүүний нөөц, нягтлан бодогч нарт сурталчилан мэдээлэл хүргэн ажиллалаа. Сургалтад Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Докторант, дэд профессор Г.Баярмаа, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны зөвлөх, Докторант Н.Нарангэрэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Мягмарсүрэн нар хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.
Эх сурвалж: БГД-ийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс