Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр “Зулын 25-ны Их дүйчэн өдөр“

2017 оны 12 сарын 12

Arslan.mn

Буддын шашинт улс орон,түмний дотор монголчууд Өвлийн тэргүүн сарын Билгийн 25-ныг ‘’Зулын 25-ны Их дүйчэн өдөр’’ хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. (Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил (1419 он) жанч халжээ). Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторхи ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.

Энэ нь ‘’Би ялгуусад (Бурханы хүү) болж төрлөө’’ гэсэн зарлиг юм. Тэр  цагаас хойш жил бүр энэ өдрийг зулын 25 -н хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’ буюу мянган тахилын зул хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их  буян үйлдэх болжээ.

Энэ өдрийн бас нэгэн үйл явдал гэвэл, Монголчууд  өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон  амьтны (малын) амь тасласан нүглээ наманчилж, амь хороогдсон  малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны  хурлыг даган баясдаг. Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай юм байна. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн  малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг зэншил манай хөдөөнийхөнд байдаг.

Энэ дашрамд дурдахад: Төгс гайхамшигт номын их хүн Богд Зонхова нь дэргэдийн хоёр шавьтай байсан бөгөөд шарын шашныг дэлгэрүүлэхэд үлэмж ихийг хийсэн хүмүүс юм. Энэ нь Жалцав-дарма, Хайдүв-гэлэгбалсан хоёр юм. Жанцан дарма нь чойрын арван боть номыг тайлбар сэлттэй нь бүрэн гүйцэд судалж төвд оронд Чойрын арван бэрх номын дамжаа барьсан анхны гавж суу эрдэмт нэгэн билээ. Тиймээс Богд Зонхаваг хоёр шавьтай нь Гэлэг вангийн хан, Данбыхан ’’Ясрайсүм’’ буюу эцэг хүү гурав хэмээн шүтэн богд ламыг ‘’Мигзэм’’-дээ, яюсрай сүмийг ‘’Ганжаншинда’’номоор залбиран магтдаг.

‘’Цастын мэргэдийн оройн чимэг-Зонхова’ ’гэж мигзэм уншдаг бол ‘’ганжан шиндай сролжэд Зонхова Ойдүв ригбий ванчүг Жалцавжээ До-аг данбы Хайдүв жэ Жалбай явсрай сүмла чодба вүл ’’гэж Ганжан шиндай-д уншдаг билээ.

Жалцав гэдэг нэр нь төвдөөр ‘’Ялгуусны орлогч ’’, Хайдүв нь ‘’мэргэн шидэт’’ гэсэн үг.

 

Эх сурвалж: www.budda.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50991
0 эможи
keyboard_arrow_up