Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүйсээр ялгаварлан олгодог цалинг тооцоолох нь амаргүй

2017 оны 12 сарын 13

Британийн Засгийн газар компаниудыг хүйсээр ялгаварлан тогтоосон цалингийн зөрүүний тухай тайлан гаргаж өгөхийг шаардсан нь гэр бүлийг дэмжих бодлогын зарим зүйлд харшилж буйг илрүүлэх зорилготой юм. Тус улс хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн тэгш бус байдлыг багасгах хүчин чармайлтыг тэргүүлж, хамгийн муу тохиолдлуудыг илчилж эхлэв. Энэ хүчин чармайлт АНУ зэрэг бусад оронд технологийн компаниуд ялгаатай бодлого баримтлахыг оролдож байгаад анхаарал хандуулахад хүргэв. Бодлого боловсруулагчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүүг зогсоохыг эрмэлзэж байна.

Ирэх оны дөрөвдүгээр сард 250-иас дээш ажилтантай Британийн бүх компани эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалин, урамшууллын ялгааг тайлагнах шаардлагатай боллоо. Хэдийгээр уг бодлогыг дэмжиж байгаа боловч ийм тайлан гаргах нь компанийн үйл ажиллагаанд санамсаргүй байдлаар сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг захирлууд анхааруулав. Ажиллагчдынх нь 29 хувь хагас цагаар ажилладаг бөгөөд тэдгээрийн 95 хувь нь эмэгтэй байдаг TSB банкны хүний нөөцийн ажилтан Дебби Мэвис хэлэхдээ “Бид ажил ба амьдралын тэнцвэрт тустай ажлын байр санал болгосондоо шийтгүүлэх ёстой боллоо” хэмээв.

Хэрэв эмэгтэй ажилтан хүүхэд асрах хөнгөлөлт, илүү амралт эдэлж байгаа бол тухайн компанийн цалингийн ялгаа бодит байдлаас муу харагдана. Үүнээс гадна голдуу эмэгтэйчүүд байдаг хагас ажилтнууд ажлын цаг нь бага тул мэдээж бага урамшуулал авах нь ойлгомжтой. Түүнчлэн захирлууд дээд тушаалын ажилд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх бодлогыг дагаад залуу эмэгтэйчүүдийг авч, уян хатан ажлын цаг өгөх болдог тул тайланг муу харагдуулна хэмээн шүүмжлэв. TSB банкны бүх ажилтанд цалингийн хувиар тэнцүү урамшуулал олгодог боловч хагас цагаар ажилласан хүмүүс бага урамшуулал авдаг аж.

Гэтэл Засгийн газрын портал дахь шаардлага энэ хүчин зүйлийг тооцоогүй байна. PwC компани тогтмол цалингаас тооцдог урамшууллыг хассан нь хүйсийн ялгаатай урамшууллын зөрүүг нэмэгдүүлсэн мэт харагдуулдгаас болжээ. Засгийн газар ажиллагсдын тоо ба цалингийн хэмжээнээс хүйс хоорондын зөрүүг улирлаар тооцож гаргасан гэжээ. Гэвч урамшууллын ялгааг тооцох арга ажил олгогчдын зүгээс шүүмжлэлтэй тулгарч, ерөнхий дүн гажуудсан бол компаниуд тайлбар өгч болох юм байна. Цалингаас гадуурх мөнгөн бус орлогыг буруу тооцож байна хэмээн захирлууд мөн шүүмжилсэн.

Мөнгөн орлого буюу хөнгөлөлт нь ажиллагсад ба ажил олгогчдын орлогын албан татварыг багасгадаг боловч хүүхэд асаргааны талоныг эмэгтэйчүүдэд голдуу олгодог атал цалингийн хэмжээнд тусгагддаггүй тул компаниудын хувьд хүйсээр ялгаварлан тогтоосон цалингийн хэмжээ илүү харагддаг байна. Ажил олгогчийн нэг төлөөлөл манай сонинд ярихдаа “Бид эмэгтэйчүүдэд бага цалин өгөөд байгаа юм биш. Харин тэд илүү хөнгөлөлтүүд эдэлдэг учраас тооцоо нь тэгж гардаг” хэмээн тайлбарлав. Жишээ нь Deloitte компанийн нэмэлт амралт олгох системийг эмэгтэйчүүд голдуу ашигладаг аж.

Ийм тохиолдолд эмэгтэйчүүдийн бэлэн мөнгөөр авсан цалингийн хэмжээ голдуу доогуур гардаг тул цалингийн зөрүү илүү байх нь мэдээж. Deloitte- ийн авьяасын нөөцийн менежер Эмма Кодд “Ийм байдал бидний өмнө ажигладаггүй байсан зүйлд анхаарал хандууллаа” гэв. Ажил олгогчид эмэгтэй ажиллагсдыг дэмжиж, ажлын байрны төрөлжилтийг сайжруулах бодлого нь цалингийн зөрүүг илүү харагдуулдаг болохыг илрүүлсэн байна. Компьютер үйлчилгээний FDM компанийн ахлах ажилтан Шейла Флавел “Хэрэв залуу болон хагас цагаар ажилладаг эмэгтэйчүүдийнхээ тоог нэмбэл цалингийн ялгаа илүү харагдах болно. Иймээс муу үзүүлэлттэй компанид хариуцлага хүлээлгэх үйл явцад ахиц гаргасан хэсэг нь ч хамрагдаж болох юм” гэж дүгнэжээ.

Сара Гордон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51054
0 эможи
keyboard_arrow_up