Оройн цагаар такси барихдаа дугаар, маркийг нь тэмдэглэж аваарай
2017 оны 12 сарын 14
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс оройн цагаар ганцаараа явж буй эмэгтэйчүүдийг биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан дээрэмдэн, бие эрх чөлөөнд нь халдсан хэргийг илрүүлжээ.
Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас хэдэн удаагийн үйлдэл гарсан гэдгийг нь хэлэх боломжгүй аж.
Сүүлийн үед такси бариад дээрэмдүүлсэн гэх хэргүүд гарч буй бөгөөд шинэ жилийн баяр тохиож буй энэ өдрүүдэд иргэд согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, такси үйлчилгээ сонгохдоо аль болох албан ёсны таксигаар үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Мөн таксигаар үйлчлүүлэхдээ марк, дугаарыг тэмдэглэх, өөр хүнд мэдээлэх зэрэг аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51097
0 эможи