Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

10 настай охиныг явган хүний гарцан дээр мөргөсөн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2017 оны 12 сарын 14

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг авто вокзалын хойд замд "Toyota Spacio" маркийн авто машин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд задарч, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Arslan.mn

Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм. 

Харин уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. 

Тухайн хүүхдийн бие хөнгөн гэмтсэн, эцэг эх нь гомдол, саналгүй байх тул хуулийнх нь дагуу энэ хуулиар арга хэмжээ тооцсон байна.

Нийт жолооч, эцэг эхчүүд, багачуудад замын гадаргуу халтиргаа гулгаатай байгаа учир хөдөлгөөнд анхааралттай оролцохыг сануулж байна. Мөн хурдны хязгаарыг мөрдөх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах зайлшгүй шаардлагатай гэж Замын цагдаагийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51123
0 эможи
keyboard_arrow_up