Шалгалтаар хугацаа дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд илэрчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шалгалтад худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулсан байна.
Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ.
Тухайлбал: Импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрсэн байна.
Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж 4 аж ахуйн нэгжид 11,000.0 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр оногдуулжээ.
Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилйин баярын үер болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.