Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдаанд түрүүллээ

2017 оны 12 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч” улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэлж, “УАЗ-469” маркийн автомашинаар шагнууллаа. Тэргүүн байрт шалгарсан хэсгийн төлөөлөгчийн шагналыг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулсан юм.

Уралдааны дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дөлгөөн, гутгаар байрт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Халиун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Пүрэвбаяр нар шалгарч мотоцикль, иж бүрэн компьютерийг гардлаа.

Энэхүү уралдаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож эсээ бичих, гадаад хэл, хууль, эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн. Мөн бие бялдрын бэлтгэлжилт болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлүүдээр өрсөлдүүлэн шилдэг хэсгийн төлөөлөгчийг тодрууллаа. 

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр болон бусад албаны хүмүүс оролцов.   

Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулах, тэдний мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх арга тактикийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уралдаан цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулагдахыг уралдааны шүүгчид онцолж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51185
0 эможи
keyboard_arrow_up