Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Г.Номуундарийн хэргийг шалгаж байгаа тул гүтгэлгийн чанартай, баталгаагүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас гэр бүл, хүчирхийллийн хэргийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газраас гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх “Хайрла хамгаал” аяныг зохион байгуулжээ. 

Гэр бүл залуучуудын хөгжлийн газар зэрэг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ аянд хамтран оролцсон байна.

Уг аян нь гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, эерэг хандлагыг бий болгоход чиглэжээ. 

Arslan.mn

Энэ хүрээнд Монголын 48 сургуультай хамтран мэтгэлцээнийг зохион байгуулж, олны танил хүмүүсийн оролцоотойгоор хүчирхийллийн эсрэг реклам цацсан аж. 

Хурлын үеэр "Хар тамхи мансууруулах хэрэгт хэр анхаарал хандуулж ажиллаж байна" гэсэн асуултад “2017 онд ЦЕГ-аас Хар тамхи мансууралтай тэмцэх газрыг байгуулан ажиллаж байна. Дөрөвдүгээр сард 50 гаруй мансууруулах бодистой тэмцэх газруудтай хамтран хурал хийсэн. Мөн хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хороог байгуулсан” гэж ЦЕГ-аас хариулав.

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнхийн хэлж буйгаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийт дуу хоолойгоо нэгтгэн, жигшин дургүйцэж, байгаагаар аяны үр дүн гарч байгаа аж.

ЦЕГ-ын Урьдчилэн сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан  хэлэхдээ “2015, 2016, 2017 онд 2928 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, шалгагджээ. Үүний 69 хувийг хулгай, танхай, дээрмийн хэрэг эзэлж байна. Мөн онуудад 3553 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ. Ихэвчлэн 14-17 насны хүүхдүүд хулгайд эд зүйлээ алдах, зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Зөвхөн 2017 онд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг буурсан ч хүүхэд хохирсон хэрэг өсчээ.  Тиймээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Иргэн Г.Номуундарьтай холбоотой хэргийн асуудалд "Цагдаагийн ерөнхий газар уг асуудалд анхаарал хандуулаад шалгаж байна. Харин эрүү үүсгээгүй. Шалтгалт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Мөн "Иргэд хэргийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн шаардаж байна. Хуульд хэргийн явцад мэдээлэл түгээхийг хатуу хориглодог. Харин хэргийг шалгаж дуусаад прокурорт танилцуулсны дараа олон түмэнд мэдээлэл өгөх ёстой. Мөн олон нийтийн сүлжээнд ямар ч баримт нотолгоогүй бусдыг гүтгэх явдал гарч байгаа тул үнэн мөнийг шийдэгдтэл худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51235
4 эможи
keyboard_arrow_up