Албадан хөдөлмөр ба Хүүхдийн хөдөлмөр
Дэлхийн нийт хүүхдийн 10-аас илүү хувь буюу 168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Энэ тоо 2000 оноос хойш буурч байгаа хэдий ч хүлээн зөвшөөрөх аргагүй өндөр хэвээр байна. Дэлхийд 21 сая хүн албадан хөдөлмөр эрхэлж байгаагийн 11 сая гаруй нь эмэгтэйчүүд, охид байна. Эдгээр хохирогчдын дийлэнх нь жилд дунджаар 150 тэрбум гаруй ам.долларын хууль бус ашиг олж байгаа хувь хүн, аж ахуйн газруудын золиос болж байна.
Юу хийх шаардлагатай вэ?
Хүүхдийн болоод албадан хөдөлмөртэй тэмцэх талаарх олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг улс орнууд үндэснийхээ түвшинд ягштал хэрэгжүүлэх шаардлагатай.
Хүүхдийн хөдөлмөрийг устгахад хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, бүх хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, гэр бүлийнхнийг нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зах зээлийн бодлогод хамруулах зэргийг багтаасан олон талт арга барил шаардлагатай.
Эх сурвалж: БГД-ийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс