Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Будаа шатааж, өвчин тусна гэсэн хуурамч мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автуулж байна

2017 оны 12 сарын 19

Arslan.mn

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа цагаан будаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэл хийлээ.

 Arslan.mn

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн

 "Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. 

Анх 2011 онд БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл гарсан юм билээ. Энэ нь тухайн үедээ худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байсан. 

Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Хүнсний бүтээгдэхүүн чинь шатамхай. 

Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа.

Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр явж буй мэдээлэл эх захаа алдаж байна6

НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж, худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг. 

Фэйсбүүктэй холбоотой мэдээлэлтэй холбоотой нэг ч гомдол НМХГ-т ирээгүй.

Бид фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй" гэв.

Arslan.mn

МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна.

Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолсон байна.

Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байна.

2017 онд цагаан будаа импортлож, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна

Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий 3 ААН-д /Хүрэл тайж, МК сторe, Бишрэлт веллмарт/, 3,350,000 төгрөг, 1 албан тушаалтанд 720 мянган төгрөг, 3 иргэнд 1,440,000 мянган төгрөг нийт 7 аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдалыг арилгуулан, 1 иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоосон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51280
1 эможи
keyboard_arrow_up