Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Солонгосын ЭСЯ виз олгохоос татгалзсан тухай тайлбар хуудас өгөхийг зогсоожээ

2017 оны 12 сарын 20

БНСУ-ын виз авахаар материалаа өгөөд татгалзсан хариу авсан иргэдэд тайлбар бүхий хуудас олгодог байв.

БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс тайлбар бүхий хуудас олгохоо зогсоон, тухайн иргэний  пасспортын арын хуудсан дээр улаан өнгөөр он сар өдөр болон тоо дардаг болжээ. Хамгийн арын тоо нь виз татгалзсан тайлбар юм байна.

Виз олгохоос татгалзсан шалтааны тайлбар
1. Пасспортны хүчинтэй хугацаа дууссан
2. Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1 (хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.
3. Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчсөн.
4. Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлээгүй.
5. БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцөлийг хангаагүй.
6. A) Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг _жилээр хаасан). b) Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй. c) Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй . d) Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
7. Зорчих зорилго тодорхойгүй байсан.
8. Төлбөрийн чадвар зэрэг нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй. (Хууль бусаар оршин суух, ажиллах магадлал өндөр)
9. A) Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.
10. Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй.
11. Бусад a) Утсаар холбогдох боломжгүй байсан. Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр пасспортаа буцааж авсан.

Тус улсын визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
51311
3 эможи
keyboard_arrow_up