Шинэ он гартал ТЭГШ, СОНДГОЙгоор хязгаарлах эсэхэд санал авч байна
Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгэн санал асуулгыг өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан авч байна.
Шинэ жилийн баярын өдрийг хүртэл хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг дээрх санал асуулгаар авч байгаа юм.
Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж.
Санал асуулга өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ баасан гараг хүртэл үргэлжилнэ. Ингээд дэмжигдвэл Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна.
Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар нэмэгддэг бөгөөд хэрэв захирамж гарах юм бол арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.
Та санал асуулгад ЭНД дарж оролцох боломжтой.