Хөдөлгөөнт эргүүлийн машиныг нэмэгдүүлэв
Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлсэн юм.
Мөн Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 68, Замын цагдаагийн албаны 48 нийт 116 хөдөлгөөнт эргүүлийн автомашинд шатахууны нэмэгдлийг 2017-12-20-оос эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 2011 оны 224 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасныг баримтлан 25 хувиар нэмэгдүүллээ.
Шатахууны нэмэгдлийг олгосноор албаны бэлэн байдлыг бүрэн хангаж, автомашины аккумлятор, дуут дохио, гэрэл эвдэрч доголдох эрсдэл буурч, хүйтний улиралд дуудлага, ачаалал ихтэй үед шатахуун хүрэлцэхгүй явдал таслан зогсоогдож, хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдлээ гэж Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас мэдээллээ.