Энэ баасан гарагт бүх нийтээр амарна
Энэ долоо хоногийн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон бөгөөд энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 106 жилийн ой тохиох юм.
Монголчууд энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн билээ. Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулсан юм.
Мөн үргэлжлүүлээд иргэд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал амралтын бямба, ням гараг багтаад дөрөв хоног амрах нь.
Энэ баасан гарагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлж байгаа бөгөөд сурагчид хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл амрах юм.