МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нарын хамаарал бүхий объектуудаас 500 гаруй сая төгрөг илрүүлжээ
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.
Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж, бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэх үедээ хүнсний, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа гахайны мах, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, нэр бүхий аж ахуйн нэгжээс их хэмжээний мөнгийг хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон.
Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн хяналтын ажиллагаагаар ажлын байр, орон сууц, хамаарал бүхий объектуудаас нь нийтдээ 500 гаруй сая төгрөг илрүүлж хурааж авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татан цагдан хорьж байгаа. Цаашид өөр их хэмжээний хахуулийн үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
"Монголросцветмет" ХХК-ийн Ерөнхий захирал Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгаж байгаа.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2017 онд Эрүүгийн 412 хэрэгт 639 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс төрийн тусгай албан тушаалтан 168 байгаа. Цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 127 хэргийг АТГ хүлээн авч, шийдвэрлэсэн" гэлээ.