Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баяр болохоор хямардаггүй МОНГОЛ

2017 оны 12 сарын 26

шинэ жил зурган илэрцүүд

Монголчууд жил жилийн шинэ жилийг өндөр шалгууртай давдаг болоод удаж буй. Улстөрчдийн хэлж заншсанаар улс орон хямралын байдал үүнд гойд нөлөөтэй. Гэхдээ жүжигчин Хүрлээгийн хэлдгээр манай улс хямраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Хэдэн зуун мянгын төлбөртэй шинэ жилд хошуурцгааж байгааг нь бодохоор хямраагүй ч юм шиг, хатсан талхаа таллан авч байгааг нь харахаар хямраад ч байгаа юм шиг..

Манай улс санхүүгийн хүнд байдал байгаагаа дэлхий даяар зарлачихсан. ОУВС-гийн “тусламжийн” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, цалингаа ч нэмэх эрхгүй болтлоо хараат болчихсон. Иргэд нь амьдрал хүнд байна хэмээн жагсаж, тэмцээд ч “ОУВС-аас асууя” гэх үгнээс өөр нааштай хариу өгч чадахаа байсан энэ үед албан байгууллага, аж ахуйн нэгжүүд баяраа харин бяртай гэгч нь тэмдэглэж буй нь ийн эргэлзлээ төрүүлэм.

Манай монголчууд ямар ч үед баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ жил иргэдийн хувьд нилээн хүндхэн ачаа болоод байгаа нь нууц биш. Учир нь нэг айлд ажлын, сургуулийн, ангийн шинэ жилд орох хүн дунджаар дөрөв байдаг гэж үзвэл, 1 эрэгтэй хүний 1 шинэ жилд ороход хэрэг болох зардал доод тал нь 50-60 мянга, хэрэв эмэгтэй хүн бол доод тал нь 100-150 мянган төгрөг болж байгаа юм. Энэ жилийн баярын тах-ны үнэ хамгийн хямдхан нь 50 мянга, ихэнх нь 50-100 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Шинэ жилийн захиалга авч байгаа үйлчилгээний байгууллагууд энэ жилийн хувьд үйлчлүүлэгчиддээ багцын үйлчилгээг санал болгож,нэг хүнд зориулсан багцын үйлчилгээ 50 мянгаас 75 мянган хооронд байгаа юм. Улсын хэмжээнд энэ жил 67 мянга гаруй албан байгууллага тоологдсон. Нэг байгууллага хамгийн багадаа 50 хүнтэй гэж тооцоод шинэ жилийн хамгийн хямд багцыг 35 мянган төгрөгөөр тооцвол нэг сая 750 мянга төгрөг болж байна. Шинэ жилд орох гэж байгаа хүн зөвхөн тах-ныхаа мөнгийг төлөөд л болчихдог юм биш. Өмсөх хувцас, гоёл чимэглэл гээд л багагүй мөнгө шаардагдана. Тэгэхээр нэг хүн ажил, сургууль, цэцэрлэгийнхээ шинэ жилд ороход хамгийн багадаа 300-500 мянган төгрөг зарцуулах юм. Ингээд нэмээд бодвол шинэ жилийн баяраар нэг хүн дунджаар 500 мянгаас 1 сая төгрөг буюу нэгээс хоёр сарын цалингаараа шинэ жилийн баяраа тэмдэглэх тооцоо гарч байгаа юм.

Манайдаа төдийгүй Азидаа зэрэглэл өндөрт тооцогддог Шангри-Ла зочид буудалд дурын нэг албан байгууллага шинэ жилээ тэмдэглэхгүй нь ойлгомжтой. Нэг хүнээс нэг сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг “татаас” болгон авахуйц тарифтай тус газарт өдөрт хоёроос гурван байгууллагын шинэ жил байнга болж байна.

Бараг 120 гаруй шинэ жилийн баярын захиалга авсан гээд бодохоор хэр хэмжээний хөрөнгөөр монголчууд баяраа тэмдэглэж байгааг тоймлож болох. Мэдээж утаа ихтэй, уур бухимдалтай хотод амьдарч буй хүмүүс жилдээ “ганц” баярлалгүй яахав. Гэхдээ бидэнд хямрал гэдэг үг зохихгүй юм байна.

Манай улсыг хямарч байна, үргүй зардал их гаргаж байна гээд л дээр дооргүй хэмнэлт ярьж буй. Угтаа бол Монголчууд хямраагүй юм байна. Үнэтэй хувцасаар гангалж, өөрийгөө тогос мэт гоёчихоод шинэ жилдэж байгаа бид хямрал гэдгийг ер анзаарахгүйгээр баярлан цэнгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51557
1 эможи
keyboard_arrow_up