Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ХҮСЛИЙГ биелүүлсэн ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ

2017 оны 12 сарын 30

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ихэвчлэн нийгмийн үйлчилгээнээс хоцрогдож олон нийтийн арга хэмжээнд оролцох боломж нь тэр болгон байдаггүй.
Тэгвэл 2017 оны 12 дугаар сарын 26, 28-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ харшийн сүлд модны наадам Монголын хүүхдийн ордонд болж, олон хүүхдүүдийн хүслийг биелүүлсэн баяр болж өнгөрлөө.

Arslan.mn
Уг нэгдсэн арга хэмжээг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс санаачлан, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нарын олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголын хүүхдийн ордоны захирал Б.Цэнгэлмаа, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Нямдорж, Эрүүл мэнд  нийгмийн бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцож хүүхдүүдээ баярлууллаа.

Arslan.mn
ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛД хичээл сургуульд хамрагдах боломж бололцоогүй, олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцож чаддаггүй, гэртээ байдаг 5-16 насны  хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцож шинэ жилийн баяраа баяр хөөртэйгээр өнгөрүүллээ.
Зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүддээ зориулж харшийн сүлд модны наадмын нэгдсэн тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд оролцох, МУ-ын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөнөөс бэлгээ гардан авах зэрэг олон арга хэмжээг бэлтгэн, хүүхдүүдээ баярлуулах бүхий л боломжийг бүрдүүлсэн нь эцэг, эхчүүд, хүүхдүүдийг ихэд баярлуулсан юм.

Arslan.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Шинэ жилийн баяраар хүүхэд бүхэн баярлах эрхтэй

Arslan.mn
Шинэ жил гэдэг бол хүүхдүүдийн хувьд хамгийн гоё баяр. Энэ баяраар хүүхэд бүхэн баярлах эрхтэй. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ баярлуулахаар хичээдэг. Биднийгхүүхэд байхад  харшийн шинэ жилийн баяр гэдэг бол хамгийн сайхан баяр болдог байлаа. Онц сурч байж шинэ жилд орох эрхийн бичиг авна. Тиймээс шинэ жил бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг мөч байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань олон нийтийн арга хэмжээнээс хоцрогдох  тохиолдол их байдаг. Тиймээс олон газрын дэмжлэгтэйгээр 150 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг баяруулж, харшийн наадам  үзүүлж, бэлэг өгч нэг өдрийг  дурсамжтай сайхан өнгөрүүлэхээр зорьж энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Хүүхэд баярлуулна гэдэг бол суврага босгосноос илүү сайхан зүйл.
Монгол улсын хувьд халамж өндөртэй улсын тоонд ордог гэж шүүмжилдэг. Олон улсын судалгаагаар хөгжиж  буй  улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ажил хөдөлмөр эрхэлж,  амьдралаа авч явах боломж бага байдаг. Тэдний зүгээс халамж хүртэгч байхыг хүсэхгүй. Энгийн хүмүүстэй адилхан нийгэмд оролцоод амьдралаа авч явахыг хүсдэг. Харамсалтай нь өнөөдрийн Монголын нийгэмд  тэргэнцэртэй иргэн ороод үйлчлүүлдэг олон нийтийн тээвэр ч хомс байна.  Тиймээс бидний зүгээс зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх  бүх олон нийтэд үйлчлэх газруудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор судалгаа хийж,  онлайнаар газрын зураг хийсэн. Аливаа үйлчилгээнийгазарт ороход  ариун цэвэрийн өрөө нь хүртэл хөгжийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүнд үйлчлэх, үүд хаалгаар нь орох боломжтой эсэхийг анхаарах зайлшгүй хэрэгтэй байна.

Монголын хүүхдийн ордоны захирал Б.Цэнгэлмаа: Хүүхдийн ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй суралцаж байна

Arslan.mn
Монголын хүүхдийн ордон нь хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага. Манай байгууллагаас хүүхдийг  хичээлийн бус цагаар хөгжүүлэх  сургалт, дамжаа хичээлүүлдэг. Жилдээ 4000 гаруй хүүхэд  суралцдаг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн суралцаж байна. Бидний зүгээс хүүхэд бүр хөгжих ёстой гэсэн бодлогыг баримталдаг. Хүүхэд бүр төрийн үйлчилгээг  зөв хүртээмжтэй авах ёстой гэдэг үүднээс өнгөрсөн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь үнэ төлбөргүй  суралцах талаар журамд оруулсан. Үүний дагуу энэ жил 31 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Өнөөдрийн хүүхдийг баяруулах арга хэмжээг олон газрын дэмжлэгтэй зохион байгуулж байгаад баяртай байна. Ордны нийт ажилчид багш нар болон нийт сурагчдын өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй гэж яригдаж буй хүүхдүүдийн гэрэлт ирээдүйн төлөө бид бүхэн чадах бүхнээ хийх болно.

Эрүүл мэнд нийгмийн бодогын хүрээлэнгийн ерөнхий захирал А.Нямдорж: Бид хүүхдүүддээ шинэ жилийн баярыг жинхэнэ утгаар нь үзүүлэхийг хичээсэн

Arslan.mn
Энэхүү ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ бид олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэнгээс санаачлан хийж буй энэхүү арга хэмжээгээр хүүхдүүддээ шинэ жилийн баярыг жинхэнэ утгаар нь үзүүлж, баярлуулахыг зорьсон юм. Тиймээс ч бид хүүхдүүддээ баярын тоглолт үзүүлэхээс гадна  хүлээн авалт хийж, өвлийн өвгөнтэй уулзуулж, бусдад авъяасаа үзүүлэх зэргээр  шинэ жиийн баяртаа бүгд оролцоотой байхаар зохион байгуулсан. Үүний үр дүнд шинэ жилийн баяр ийм болдог юм байна гэдгийг хүүхдүүд маань мэдэрч байгаад баяртай байна.
Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулснаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүд бусад хүүдүүдийг харж нийгэмд болон өдөр тутмын амьдралдаа хандах хандлагаа эерэг чиглэлд хөтлөгдөх, энэ чиглэлээр хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах давуу талтай юм.
Мөн эрүүл мэндийн болон ар гэрийн  байдлаас болж нийгмийн үйлчилгээнд бүрэн дүүрэн хамрагдаж  чаддаггүй, олон нийтийн харилцаа багатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд баярлаж,сэтгэл санаа нь урам зоригоор тэтгэгдэж байгаа нь бидний гол зорилго юм.
Энэ ажлын хүрээнд үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг байгууллагууд болох "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн холбоо", Монголын хараагүйчүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, дүүргүүдийн хороодтой холбогдож  нарийвчилсан судалгааг хийж хүүхдүүдээ баярлуулсан болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51663
3 эможи
keyboard_arrow_up