Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
2017 оны 12 сарын 31
Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил – Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 360 гаруй чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Мөн олон нийтийг хамарсан баяр арга хэмжээний үеэр бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
51689
1 эможи