Утаа харьцангуй бага байна
Улаанбаатар хотын ихэнх байршлуудад агаар өглөөний 08:00 цагийн байдлаар бага зэргийн бохирдолтой байна гэж гарчээ.
Тодруулбал, Мишээл экспо орчимд 71 буюу хэвийн байгаа бол Баянхошуу, Амгалан, Нисэх, Телевиз, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл орчимд агаарын чанарын индекс 119-221 буюу бага зэргийн бохирдолтой байна.
Харин Монгол газар орчимд дунд зэргийн бохирдолтой, Толгойт орчимд 561 буюу маш их бохирдолтой байна.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.