Эмээлтийн замд ноцтой ослууд гарчээ
Шинэ оны эхний өдөр буюу өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд зам тээврийн хоёр ноцтой осол гарчээ. Тодруулбал Эмээлт уруудаад жалганд машин онхолдсон хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага онцгой байдлынханд иржээ. Газар дээр нь очиход 15.. УБУ улсын дугаартай “Приус” загварын автомашин жалганд онхолдож, 17 настай эрэгтэй Э автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Мөн 25 настай эрэгтэй Э хөнгөн гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэжээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам дээр хоёр машин мөргөлджээ. Тодруулбал “Санота-6” загварын автомашин, “Тоёото перемо” загварын автомашинтай мөргөлдөж жолооч М /25 настай, эрэгтэй/, иргэн О /26 настай, эмэгтэй/, Ц /55 настай, эмэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Ц /26 настай, эмэгтэй/, Б /3 настай, эмэгтэй/, нар хөнгөн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|