Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай асуудлыг хойшлуулжээ
Засгийн газрын 2018 оны анхны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч ч өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай асуудлыг хойшлуулжээ. Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хуралдахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийсэн. Тиймээс өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай асуудлыг хойшлуулсан бололтой.