Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭХ: Тэтгэврийн нас, татвар нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харах хэрэгтэй

2018 оны 1 сарын 04

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбоо нэгдсэн байр сууриа илэрхийлэх хэвлэлийн хурал хийлээ.

Arslan.mn

Энэ үеэр МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат " Монгол хүний дундаж цалин олон улсын дунджаас 3,5 дахин бага байна. Монголын уурхайчин Австралийн уурхайчнаас 10 дахин бага цалин авч байна. Уурхайчин жилдээ дунджаар 12 мянган ам.долларын цалин авч байна. Зарим нэгэн зайлшгүй татвар нэмэгдүүлснийг бид хүлээн зөвшөөрч байна. Харин цалингийн татвар нэмэгдүүлснийг эргэн авч үзээч.

Хүн амын орлого хүрэхгүй байгаа нөхцөлд татвар нэмэгдүүлэх бодлого буруу байна.   100 хүний 30 нь хүнсний зайлшгүй хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар дахин шийдвэрээ авч үзэхийг шаардаж байна. Цаашдаа хөдөлмөрийн тэмцэл хөдөлгөөн зогсохгүй нь гэж үзэж байна.

Arslan.mn

Нисэхийн салбарынхан цаг бүсийн зөрүү, дуу чимээ, чийгшлийн дутагдал гэх зэрэг 30 гаруй хортой нөхцөлд ажилладаг. Гэтэл тэтгэвэрт гараад 300 мянган төгрөг авч байна. Шударга бус байдлыг арилгаач гэж хүсч байна. Хэдэн жил ниссэн нисгэгчид ихэнх нь бурхны оронд явсан байдаг юм гэж тэтгэвэрт гарсан нисэхийн салбарын төлөөллүүд хэлж байлаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
51848
10 эможи
keyboard_arrow_up