Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2018 оны 1 сарын 04
Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд дараах материалыг бүрдүүлнэ:
Д/д | Бүрдүүлэх баримтууд | Бүрдүүлэх баримтад тавих шаардлага | |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх | Шуудангаар хүргүүлэх | ||
1 | Харьяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах | Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж хэвлэж авах | |
2 | Хөнгөлөлтөд хамрагдах иргэний 1. харьяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт | Хүсэлтийг www.mta.mn сайтад Хувь хүн цэсний ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт дотор Тайлангийн маягт, өргөдлийн загвар хэсэгт байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. / татварын албанд гаргасан хүсэлтэд сургалтын төлбөрт төлсөн орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ | |
3 | Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт | Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авч ирж эх хувьтай тулгаж баталгаажуулах | Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байх |
4 | Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт | Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг Монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/ | |
5 | Сургалтын төлбөр төлсөн баримтууд | Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг банкаар эсвэл тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. | |
6 | Харьяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харьяа татварын албанаас авах / | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
7 | Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт | Хүснэгтэд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх | |
8 | Нийгмийн даатгалын дэвтэр | Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах | Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
9 | Орлого нотлох бусад баримт | Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудыг авч ирэх |
Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан" хөнгөлөлтийг эдлүүлэхдээ. Үүнд дараах материалыг бүрдүүлнэ:
Д/д | Бүрдүүлэх баримт | Бүрдүүлэх баримтад тавих шаардлага | |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх | Шуудангаар хүргүүлэх | ||
1 | Харьяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харьяа татварын албанаас авах / | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах | Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтрийг наториатаар гэрчлүүлсэн байх |
2 | Харьяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах | Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж хэвлэж авах | |
3 | Хөнгөлөлтөд хамрагдах иргэний 1. харьяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт | Хүсэлтийг www.mta.mn сайтанд Хувь хүн цэсний ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт дотор Тайлангийн маягт, өргөдлийн загвар хэсэгт байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. / сургалтын төлбөрт төлсөн орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ | |
4 | Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт | Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах | Иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн байх |
5 | Сургалтын төлбөр төлсөн баримтууд | Сургалтын төлбөр төлсөн эх баримт, хуулбарласан тохиолдолд эх хувьтай тулгаж үзэх, Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг банкаар эсвэл тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. | |
6 | Оюутны сургуулийн тодорхойлолт | Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан байх | |
7 | Нийгмийн даатгалын дэвтэр | Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх ТУБ эх хувьтай нь тулгаж тэмдэг даран баталгаажуулна. | Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх, |
8 | Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт | Хүснэгтэд овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
51855
1 эможи