Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Автомашин, орон сууц худалдахад 25 хувийн татвар төлөхгүй

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

Цахим ертөнцөөр  автомашин, орон сууцыг худалдахад 25 хувийн татвар төлөх тухай мэдээлэл ташаа гэдгийг албаныхан хэллээ.

Тодруулбал 2006 оноос мөрдөж буй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн, ААН-үүд үл хөдлөх эд хөрөнгө буюу байраа борлуулбал үнийн дүнгээс хоёр хувиар татвар ногдуулж байсан заалт хэвээр гэдгийг онцлов. Харин энэ онд газар худалдаалах татвар, ашигт малтмалын лиценз худалдаалах татвар, хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар, импортын автомашины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татварыг  шатлалтай болгож нэмсэн. Мөн архи, тамхины онцгой албан татвар,  нийгмийн даатгалын шимтгэл, шатахууны онцгой албан татварыг энэ онд нэмсэн юм.

Эх сурвалж: montsame.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51877
2 эможи
keyboard_arrow_up