Австралид мэндэлсэн монгол хүүд сая төгрөгийн бонд олгоно
2018 оны 1 сарын 04
Хамгийн түрүүнд он солигддог Австралийн Сидней хотод мэндэлсэн 2018 оны анхны хүүхэд монгол хүү байсан билээ.
Тэгвэл, “Алтан бумба” санхүүгийн нэгдлээс хүүд нэг сая төгрөгийн хүүхдийн бонд олгох болсноо мэдэгдэв. Хүүгийн ээж н.Сайнзаяа “анх удаагаа огт таньж мэдэхгүй олон олон хүнээс чин сэтгэлийн баярын мэндчилгээ болон маш том бэлэг авч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дашрамд дурьдахад, шинэ оны хамгийн анхны хүүд аав Сүбээдэй нь Энхмөнх гэдэг нэр хайрлаад байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
4
51887
6 эможи