ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө
Сангийн яаманд
10:00 цагт Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө.
11:00 цагаас: “Ардчилалын өргөө”-нд Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан намаа хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагаас: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт . ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд гарын үсэг зурна.
12:30 цагаас: Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулна.
12:30 цагаас: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана.