ЦЕГ: Штабын дадлага СУРГУУЛИЛТ зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиг үүргийн эрсдлийг тодорхойлох штабын дадлага зохион байгууллагдлаа.
Штабын дадлага нь алба хаагчдын мэргэжлийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлж, алба, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах олон талын чадвартай болгох, хуулиар тогтоосон чиг үүргийг албан тушаалын хүрээнд бүрэн хэрэгжүүлэх арга-тактикийг сонгон бүрэн боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, оператив тооцоо судалгаа гаргахад дадлагажуулах болон ”Цагдаагийн байгууллагын 2018 оны дотоод аудитын төлөвлөгөө”, “Цагдаагийн байгууллагын эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны /2018-2020/ төлөвлөгөөнд тусгуулах эрсдлийн үнэлгээний төслийг боловсруулахад чиглэгдэн явагджээ.
Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, нийгмийн дэг журам хангах, хамтарсан ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Тухайлбал хуулиар тогтоосон чиг үүрэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулалт, Шүүх хуралдаан, шүүхийн байрны болон яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хуяглан хүргэх үеийн зохицуулалт, Харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд гарах эрсдэл, шийдвэрлэх арга зам зэрэг 8 чиглэлээр штабын дадлага сургуулалт зохион байгууллаа.